2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Category: Нийгмийн ардчилал залуучуудын Академиа

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Зүүн бүсийн “Leadership” сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Зүүн бүсийн “Leadership” сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн салбар холбоодын Бага хурал болон хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулсан Стратеги академи болон сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье.

          

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилга “МАНЛАЙЛАЛ-100” магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА, Цаг үе

НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн санаачилга “МАНЛАЙЛАЛ-100” магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт НАМЗХ-ны 21 аймаг,9 дүүрэг, баг, хорооны салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн
#100 залуу тэтгэлэгт шалгарч, өнөөдрөөс танхимын хичээл нь эхэлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, НАМЗХ-ны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр нар болон Рояаль олон улсын их сургуулийн удирдлагууд, эрдмийн зөвлөлийн хамт олон оролцож магистрантуудад баяр хүргэж амжилт хүслээ.
Мөн нээлтийн үйл ажиллагааны зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уригдан оролцож залуучуудын хөгжил, оролцоо сэдвээр уулзаж, ярилцлаа.
.       

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо Стратеги Академитай Хамтран Зохион Байгуулсан Ээлжит Хангайн бүсийн “Leadership” Сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо Стратеги академи хамтран зохион байгуулсан ээлжит Хангайн бүсийн “Leadership” сургалтанд Архангай, Өвөрхангай, Баян-Хонгор,Говь-Алтай аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье👏👏👏
Зүүн бүсийн “Leadership” сургалтаар үргэлжилнэ. Залуустаа амжилт хүсье.
   

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит Баруун бүсийн “Leadership” сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит Баруун бүсийн “Leadership” сургалтанд Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье👏👏👏
Хангайн бүсийн Leadershiр сургалтаар үргэлжилнэ. Залуустаа амжилт хүсье

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит “Leadership” сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит “Leadership” бүсийн академи Говийн бүсийн Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай үргэлжилж байна.
Сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье👏👏👏
Ирэх 7 хоногт Баруун болон Хангайн бүсийн Leadership сургалтаар үргэлжилнэ. Залуустаа амжилт хүсье
   

 

 

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи,Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит “Leadership” бүсийн академи Нийслэлийн алсын гурван дүүрэг буюу Багахангай, Багануур, Налайх дүүргийн НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай үргэлжилж байна.
Сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье👏👏👏
Энэ 7 хоногт Говийн бүсийн Leadership сургалт болно. Залуустаа амжилт хүсье

Нийгмийн Ардчилал залуучуудын академи Төвийн бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, МАН-ын Стратеги академитай хамтран зохион байгуулсан “Leadership” Төвийн бүсийн сургалтанд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүн тус тус хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө. Дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье. Ийнхүү бид цаашид 21 аймаг, 9 дүүргийн бүс бүсийн залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэхээр зорин ажиллаж байна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Б.Галсан

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Б.Золбадрал болон Нийгмийн Ардчилал залуучуудын академийн сургагч багш нар.

МАН-ын Стратеги академийн захирал Х.Сайхансанаа

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр өглөөний VIP #1 зочноор НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва оролцлоо.
Залуусдаа өгөөжтэй, урам зориг дүүрэн ярилцлага өрнүүлсэн Б.Пүрэвдагва баярлалаа.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэргэдэх Нийгмийн Ардчилал Залуучуудын Академиас Зохион Байгуулж буй сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургалт амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургалт гуравдахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Стратеги академийн сургагч багш О.Оюундалай Нийгмийн баримжаат төр ба нийгмийн ардчилал, Дэйл карнеги сургалтын төвийн сургагч багш Э.Чинзориг, Сургагчийн ур чадвар сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Залуус өдөр бүрийн сурсан мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцах, хамтдаа гэрийн даалгавраа ярилцах, мэтгэлцэх, багаар ажиллах, олны өмнө ярьж сурах, өөрийгөө ойлгуулах, илтгэл тавих зэрэг хувь хүний хөгжил болон сургагч багшийн чадварт өдөр ирэх тусам суралцсаар буйг хэлж байна.
Энэхүү сургалтаар залуус эдийн засаг, нийгэм, улс төр, нийгмийн ардчилал зэрэг өргөн цар хүрээтэй мэдээллийг авч байгаа юм. Түүнчлэн сургалтын хугацаанд шинэ мэдлэг мэдээлэл авах, олон боломжийн үүд хаалгыг нээх, шинэ ур чадварыг олох, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжтойг онцолж байлаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 хөтөлбөр

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт  амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Өөрчлөлтийг чиглүүлэгч төв-ийн сургагч багш Д.Сүрэнчимэг Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил, Сургалт, судалгааны Стратеги академийн сургагч багш А.Хишигтөгс Нийгмийн баримжаат эдийн засаг, сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил сэдвийн хүрээнд шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, цаашлаад хувь хүний хөгжил болон сургагч багшийн суурь чадварт суралцлаа.
Дараа нь Нийгмийн баримжаат эдийн засаг сэдвийн хүрээнд Эдийн засаг бол хүний өдөр тутмын амьдрал, хувь хүний болон бүлэг, цаашлаад улсын хэмжээнд өдөр тутам оролцдог том институт учир онол практик хосолсон сургалтыг орсон юм. Мөн өнөөдрийн байдлаар хамгийн ач холбогдлоо алдаагүй байгаа гурван онолыг залуус судаллаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.