2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Category: Цаг үе

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон удирдлагууд Гуо И Жоу болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал, Цаг үе

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон удирдлагууд Хятадын Коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Гуо И Жоу болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа, байгаль орчны бодлого, ногоон хөгжлийн талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал солилцлоо.

 

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилга “МАНЛАЙЛАЛ-100” магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА, Цаг үе

НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн санаачилга “МАНЛАЙЛАЛ-100” магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт НАМЗХ-ны 21 аймаг,9 дүүрэг, баг, хорооны салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн
#100 залуу тэтгэлэгт шалгарч, өнөөдрөөс танхимын хичээл нь эхэлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, НАМЗХ-ны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр нар болон Рояаль олон улсын их сургуулийн удирдлагууд, эрдмийн зөвлөлийн хамт олон оролцож магистрантуудад баяр хүргэж амжилт хүслээ.
Мөн нээлтийн үйл ажиллагааны зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уригдан оролцож залуучуудын хөгжил, оролцоо сэдвээр уулзаж, ярилцлаа.
.       

НАМЗХ-ны ЕНБД Б.Оргилын тушаалаар НАМЗХ-ны дүрэм, журмын эмхтгэл боловсруулах

Бүгд, Мэдээ мэдээлэл, Цаг үе

НАМЗХ-ны ЕНБД Б.Оргилын тушаалаар НАМЗХ-ны дүрэм, журмын эмхтгэл боловсруулах, Удирдах зөвлөлөөс баталсан зарим дүрэм журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2021.08.06-ны өдөр байгуулагдсан.
Дээрх үүрэг бүхий ажлын ажлын хэсэг өнөөдөр НАМЗХ-ны ЕНБДаргад ажлаа тайлагнаж, дүрэм, журмын эмхтгэлийн төслөө гардуулан өглөө.
Тус ажлын хэсэг УЗ-ийн 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ба 13 журмыг эмхтгэн, 2 журмын төслийг шинээр боловсруулж, 10 журманд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөл болосвруулсан байна.

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.