2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Category: Онцлох үйл явдал

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр өглөөний VIP #1 зочноор НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва оролцлоо.
Залуусдаа өгөөжтэй, урам зориг дүүрэн ярилцлага өрнүүлсэн Б.Пүрэвдагва баярлалаа.

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийгмийн Ардчилал залуучуудын Академаас зохион байгуулж буй Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхлэж байна

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийгмийн Ардчилал залуучуудын Академаас зохион байгуулж буй Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхлэж байна.
21 аймаг 9 дүүргээс шалгарсан нийт 30 залуус бүтэн нэг жилийн турш Training of Trainer сургалтанд хамрагдах юм. Энэ удаагийн сургалт 8 сарын 23-аас 8 сарын 28-ны өдрүүдэд болно. Тус сургалт нь орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх зорилготой. Цаашлаад НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах явдал юм.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Mongolian leadership instruction гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв Сургагч гэж хэн бэ, Илтгэгчийн суурь ур чадварууд Стратеги академийн сургагч Г.Чулуун-Үрэл, Нийгмийн ардчиллын үнэт зүйл сэдвийн хүрээнд хичээл орж байна. Залуус долоо хоногийн турш шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, түүнчлэн хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжтой.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг тавьж байна.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын IV хуралдаа

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын IV хуралдаан, Хөгжлийн хөтөлбөр-2030 бодлогын баримт бичгээ баталлаа. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нийт гишүүдийн 266 гишүүн буюу 80.8 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох Хөгжлийн хөтөлбөр -2030 бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлалаа. Холбооны гишүүдэд болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, Нийгмийн ардчилал залуучуудын сан, Нийгмийн Ардчилал залуучуудын судалгааны институтыг дэргэдээ байгуулан ажиллаж эхэллээ.
Бага хурлын гишүүдийн 98 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож томилсон бөгөөд мөн Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо.
         

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн VI Хуралдаан

Бүгд, Онцлох үйл явдал

Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва үүрэгт ажилд томилогдсонтой холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Оргил Удирдах зөвлөлийн гишүүдийн 100% саналаар сонгогдлоо.

 

 

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.