2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Category: Онцлох үйл явдал

Монгол-Оросын залуучуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх цахим уулзалт болж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

Өнөөдөр Монгол, Орос 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Залуучуудын зөвлөл болон “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо хамтран Монгол-Оросын залуучуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, урт хугацааны түншлэлийн холбоог бий болгох зорилготой 100 залуучуудын цахим уулзалт болж өндөрлөлөө.
Уулзалтын хүрээнд 2 орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, хоёр орны харилцааг бэхжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо, Монгол-Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагаан дахь залуучуудын оролцоо, залуучуудын бодлого, үйл ажиллагааны талаар туршлага солилцож, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцлоо.
Уулзалтанд Монголын талаас хүндэт зочноор ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, Стратеги академийн захирал, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Сайхансанаа, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Нямсүрэн, Б.Нандин-Эрдэнэ нар илтгэл тавьж оролцлоо.
Мөн 2 орны салбар холбоодын төлөөллүүд, удирдлагууд болон 18-35 насны залуучууд руу чиглэсэн төслүүдийн удирдлагууд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын төлөөлөл, гадаад улсад амьдарч буй залуучууд, оюутнууд оролцож байна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос 7 хоног бүр зохион байгуулж буй “Өглөөний уулзалт”

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос 7 хоног бүр зохион байгуулж буй “Өглөөний уулзалт” -аар Удирдах зөвлөлийн гишүүд Үндэсний Оператор “Жимобайл ХХК” үйл ажиллагаатай танилцаж Монгол орны нийт нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан дэд бүтэц, сүлжээний бүтээн байгуулалт, шинэлэг үйлчилгээний талаарх мэдээлэл сонслоо.

 

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монголын Хөрөнгийн биржтэй танилцлаа

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдалын талаарх мэдээлэл сонслоо.

      

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон удирдлагууд Гуо И Жоу болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал, Цаг үе

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон удирдлагууд Хятадын Коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Гуо И Жоу болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа, байгаль орчны бодлого, ногоон хөгжлийн талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал солилцлоо.

 

“Манлайлал 100” магистрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуусын маань урилгаар энэ удаагийн зочноор

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

“Манлайлал” 100 магистрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуусын маань урилгаар энэ удаагийн зочноор ШӨХТГ-ын дарга, НАМЗХ-ны 2011-2015 оны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
Өөрийн амьдралын өчигдөр, өнөөдрийг сонин содон үйл явдлуудаар тодотгож, аливаа зүйлд тууштай бас зүтгэлтэй байхын учир холбогдлын талаар энгийн чөлөөтэй бас өгөөжтэй ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит Баруун бүсийн “Leadership” сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо Стратеги академитай хамтран зохион байгуулсан ээлжит Баруун бүсийн “Leadership” сургалтанд Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье👏👏👏
Хангайн бүсийн Leadershiр сургалтаар үргэлжилнэ. Залуустаа амжилт хүсье

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны хамт олон нэгдэж Хамтдаа мод тарьлаа.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны хамт олон нэгдэж Хамтдаа мод тарьлаа.Байгаль дэлхийд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

          

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Рояаль Олон Улсын Их Сургууль хамтран Манлайлал-100 тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Рояаль Олон Улсын Их Сургууль хамтран Манлайлал-100 тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Хамтын ажиллагааны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны гишүүд, дэмжигч залуучууд ИБУИНХУ болон Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн магистрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцана.Тус хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Б.Галсан, РОУИС-ийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ, Стратеги хөгжүүлэлт хариуцсан захирал Жосеф Сапианза, Сургалт, Гадаад харилцаа хариуцсан захирал Б.Дөлгөөн, Рояаль Олон Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Доктор Phd Д.Төмөрчөдөр, Рояаль Олон улсын Их сургуулийн багш Мартин Хүүс, Ананд Син нар оролцлоо.

   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо нэгдэж байна. 10-р сарын 08-ны өдрийн Баасан гарагийн 14:00 – 16:00 цагаас БГД-ийн 14-р хороонд байрлах Баянгол агропарк-д хамтдаа мод тарьцгаая.

Нийгмийн Ардчилал залуучуудын академи Төвийн бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, МАН-ын Стратеги академитай хамтран зохион байгуулсан “Leadership” Төвийн бүсийн сургалтанд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүн тус тус хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө. Дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье. Ийнхүү бид цаашид 21 аймаг, 9 дүүргийн бүс бүсийн залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэхээр зорин ажиллаж байна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Б.Галсан

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Б.Золбадрал болон Нийгмийн Ардчилал залуучуудын академийн сургагч багш нар.

МАН-ын Стратеги академийн захирал Х.Сайхансанаа

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.