2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Category: ДЭРГЭДЭХ КЛУБ

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Бүгд, ДЭРГЭДЭХ КЛУБ, Залуу Хуульч Клуб, Мэдээ мэдээлэл

❗ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Нэхэмжлэл гаргахад анхаарах шаардлагатай хамгийн чухал зүйл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр юм. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.❌
✅ Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт дараах зүйлс хамаарах ба энэ нь нэхэмжлэлдээ заавал дурдах шаардлагатай мэдээлэл болон нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан байх юм.
Үүнд:
📌Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
📌Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
📌Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
📌Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
📌Нэхэмжлэлийн үнэ
📌Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
📌Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана.
💰Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхийг хүсвэл энэ тухай бичгээр гаргасан хүсэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргана. Ингэхдээ тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх шалтгаан нөхцөлөө нотлох баримтыг хавсаргасан байвал зохино.
❗❗️Анхаарах зүйл:
📌Хариуцагчийн хаяг тодорхой байх буюу хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаг байх мөн хариуцагчтай холбоо барих мэдээлэл үнэн зөв байх маш чухал байдаг.
📌Хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор гаргаж шүүхэд хүргүүлэх
📌Нэхэмжлэлд хавсаргаж буй баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх
📌Хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлээ компанийн хэвлэмэл хуудас буюу бланк дээр гаргаад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан байх шаардлагатай.
🔗 Бидэнтэй холбогдох 👉
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас

Орон сууц худалдан авна гэдэг бол…

Бүгд, ДЭРГЭДЭХ КЛУБ, Залуу Хуульч Клуб, Мэдээ мэдээлэл

Орон сууц худалдан авна гэдэг бол хүнс ногоо, гутал хувцас авдаг шиг өдөр тутам хийгдэх зүйл биш, хүн амьдралдаа нэг хоёр юмуу хэдхэн удаа л нүүр тулах чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой.
Тухайн байрны чанар, байршил, ирээдүйд өсөх үнэ цэнэ гэх мэт. Гэхдээ энэ бүгдээс гадна бас нэг чухал зүйл бол тухайн байртай холбоотой хууль зүйн асуудал байдаг. Энэ удаа орон сууц худалдан авахаар төлөвлөж буй хэн бүхэнд дараах хууль зүйн зөвлөгөөг хүргэж байна.
– Байр худалдаж авахдаа гүйцэтгэгч компанийг судал
Таны худалдаж авахаар төлөвлөж буй байр / ашиглалтад орох гэж буй шинэ байр хамаарна/ хэн нэгний барьцаанд байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Ингэхийн тулд та Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан тухай байр, орон сууцны эд хөрөнгийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргаснаар тухайн байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах болно.
– Гэрээнд заасан метр квадратын хэмжээнд хүрсэн эсэхийг байрыг эзэмшилдээ хүлээж авах үедээ шалгах нь хуулинд зааснаар таны үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд талбайн зөрүү мөнгөө шаардах хууль зүйн хувьд боломжгүй болдог байна. Тийм учраас та барилгын зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн хүн, хуулийн этгээдээр хэмжилт хийлгэсэн нь илүү эрсдэлгүй алхам болох юм.
– Лизингээр худалдаж авсан бусдын байрыг худалдаж авахгүй байх
– Орон сууц худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр хийх шаардлагатай. Хүмүүс ойр дотны найз нөхөд, садангийн хүнээс байр авах тохиолдолд итгэлцэл дээр тулгуурлан аман тохиролцоо хийдэг, аль эсхүл бэлэглэлийн гэрээгээр хэлцлийг халхавчилж хийдэг. Энэ нь ирээдүйд ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд эрсдэлтэй нөхцөлд таныг хүргэх болно.
– Эцэст нь та орон сууц худадахр, худалдан авах гэрээг хийх, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө мэргэжлийн хуульчид хандах нь ямарваа нэг эрсдлийг удирдах боломжийг олгох болно.

Цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе….

Бүгд, ДЭРГЭДЭХ КЛУБ, Залуу Хуульч Клуб, Мэдээ мэдээлэл

Цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе….
Монгол Улсад залилах гэмт хэрэг нь нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн нэлээдгүй хувийг эзэлж байгаа билээ. Иймд уг гэмт хэргээс сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хүргэж байна…
ЦАХИМ ОРЧИНД ХЭРХЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ ВЭ ?
– Харилцаа холбооны салбар хөгжихийн хэрээр орчин үед залилах гэмт хэрэг нь цахим орчинд ихээр үйлдэгдэж байна. Гэмт этгээд хуурамч и-мэйл илгээх, гар утас руу мессэж илгээх, утасны дуудлага гэх мэт олон төрлөөр хэрэглэгчдийн цахим хаяг, кредит картны мэдээллийг авч луйвар хийх цаашлаад нэр төрд нь халдах, заналхийлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэгддэг.
Иимээс та….
1. Хувийн баримт бичгийг интернэтэд байршуулахгүй байх;
2. Таны компьютер вирустэн байна гэх интернэт сайтын хуурамч мэдээлэлд итгэхгүй байх;
3. Зээлийн картыг ашиглах эрхтэй гар утас болон таблетаа байнга түгжиж, алдахаас сэргийлэх;
4. И-мэйлээр ирсэн сэжигтэй файлыг нээхгүй байх;
5. Утсандаа Аппликейшн суулгахдаа ашиглах нөхцөлийг нь анхааралтай уншиж танилцах;
6. Цаасан хэвлэмэл материал, баримт бичиг зэрэг хэрэгцээгүй мэдээллээ зориулалтын устгагч ашиглан устгах;
7. Ажлын байрнаасаа холдохдоо компьютерээ түгжиж занших;

Хэрвээ та хувь лизингээр байр худалдаж авах гэж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай

Бүгд, ДЭРГЭДЭХ КЛУБ, Залуу Хуульч Клуб, Мэдээ мэдээлэл

Хэрвээ та хувь лизингээр байр худалдаж авах гэж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай.
Маш олон иргэд ХУВЬ ЛИЗИНГЭЭР байр худалдаж авахдаа тухайн байр нь банкны барьцаанд байна уу, эсвэл худалдагчийн өмчлөлд байгаа эсэх талаар огт шалгалгүйгээр авч байна. Үүнээс үүдэн өөрийн эд хөрөнгө, мөнгөөрөө хохирох эрсдэл үүсэж байгаа юм. Та бүхэн өөрийгөө болон бусдыгаа учирч болох эрсдэлээс хамгаалаарай.
Ингээд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа бол дараах зөвлөмжүүдийг залуу хуульчдын зүгээс хүргэлээ.

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.