2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Day: 11 сар 24, 2021

Монгол-Оросын залуучуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх цахим уулзалт болж өндөрлөлөө

Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

Өнөөдөр Монгол, Орос 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Залуучуудын зөвлөл болон “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо хамтран Монгол-Оросын залуучуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, урт хугацааны түншлэлийн холбоог бий болгох зорилготой 100 залуучуудын цахим уулзалт болж өндөрлөлөө.
Уулзалтын хүрээнд 2 орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, хоёр орны харилцааг бэхжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо, Монгол-Оросын хүмүүнлэгийн хамтын ажиллагаан дахь залуучуудын оролцоо, залуучуудын бодлого, үйл ажиллагааны талаар туршлага солилцож, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцлоо.
Уулзалтанд Монголын талаас хүндэт зочноор ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, Стратеги академийн захирал, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Сайхансанаа, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Нямсүрэн, Б.Нандин-Эрдэнэ нар илтгэл тавьж оролцлоо.
Мөн 2 орны салбар холбоодын төлөөллүүд, удирдлагууд болон 18-35 насны залуучууд руу чиглэсэн төслүүдийн удирдлагууд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын төлөөлөл, гадаад улсад амьдарч буй залуучууд, оюутнууд оролцож байна.

Энэ долоо хоногийн өглөөний уулзалтаар Дэд Ерөнхийлөгч Т.Сайнжаргал оролцлоо

Мэдээ мэдээлэл

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны энэ долоо хоногийн өглөөний уулзалтаар Дэд Ерөнхийлөгч Т.Сайнжаргал оролцож, удирдлагууд болон Удирдах зөвлөлийн гишүүд “Зүүнбаян Төмөр Зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Зүүнбаян Төмөр Зам” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 117-р тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын суурь бүтэц эзэмших, ашиглах, төмөр замын суурь бүтцийн тээврийн үйл ажиллагаанд оролцох үндсэн үйл ажиллагаа явуулж байна.
 

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.