2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Day: 11 сар 9, 2021

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Бүгд, ДЭРГЭДЭХ КЛУБ, Залуу Хуульч Клуб, Мэдээ мэдээлэл

❗ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Нэхэмжлэл гаргахад анхаарах шаардлагатай хамгийн чухал зүйл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр юм. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.❌
✅ Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт дараах зүйлс хамаарах ба энэ нь нэхэмжлэлдээ заавал дурдах шаардлагатай мэдээлэл болон нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан байх юм.
Үүнд:
📌Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
📌Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
📌Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
📌Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
📌Нэхэмжлэлийн үнэ
📌Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
📌Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана.
💰Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхийг хүсвэл энэ тухай бичгээр гаргасан хүсэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргана. Ингэхдээ тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх шалтгаан нөхцөлөө нотлох баримтыг хавсаргасан байвал зохино.
❗❗️Анхаарах зүйл:
📌Хариуцагчийн хаяг тодорхой байх буюу хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаг байх мөн хариуцагчтай холбоо барих мэдээлэл үнэн зөв байх маш чухал байдаг.
📌Хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор гаргаж шүүхэд хүргүүлэх
📌Нэхэмжлэлд хавсаргаж буй баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх
📌Хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлээ компанийн хэвлэмэл хуудас буюу бланк дээр гаргаад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан байх шаардлагатай.
🔗 Бидэнтэй холбогдох 👉
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон удирдлагууд Гуо И Жоу болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал, Цаг үе

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон удирдлагууд Хятадын Коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Гуо И Жоу болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа, байгаль орчны бодлого, ногоон хөгжлийн талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал солилцлоо.

 

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Зүүн бүсийн “Leadership” сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Зүүн бүсийн “Leadership” сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн салбар холбоодын Бага хурал болон хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай зохион байгуулагдлаа. Хамтран зохион байгуулсан Стратеги академи болон сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье.

          

“Манлайлал 100” магистрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуусын маань урилгаар энэ удаагийн зочноор

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

“Манлайлал” 100 магистрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуусын маань урилгаар энэ удаагийн зочноор ШӨХТГ-ын дарга, НАМЗХ-ны 2011-2015 оны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
Өөрийн амьдралын өчигдөр, өнөөдрийг сонин содон үйл явдлуудаар тодотгож, аливаа зүйлд тууштай бас зүтгэлтэй байхын учир холбогдлын талаар энгийн чөлөөтэй бас өгөөжтэй ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.