2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Day: 11 сар 1, 2021

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилга “МАНЛАЙЛАЛ-100” магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА, Цаг үе

НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн санаачилга “МАНЛАЙЛАЛ-100” магистрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт НАМЗХ-ны 21 аймаг,9 дүүрэг, баг, хорооны салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн
#100 залуу тэтгэлэгт шалгарч, өнөөдрөөс танхимын хичээл нь эхэлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, НАМЗХ-ны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр нар болон Рояаль олон улсын их сургуулийн удирдлагууд, эрдмийн зөвлөлийн хамт олон оролцож магистрантуудад баяр хүргэж амжилт хүслээ.
Мөн нээлтийн үйл ажиллагааны зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уригдан оролцож залуучуудын хөгжил, оролцоо сэдвээр уулзаж, ярилцлаа.
.       

“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн VIII хуралдаан

Мэдээ мэдээлэл

“Нийгмийн Ардчилал”  Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн VIII хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болж, хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүдийн аймаг, хороодод ажиллах хуваарийг шинэчлэн батлаж, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоодын гишүүддээ чиглэсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө.

     

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо Стратеги Академитай Хамтран Зохион Байгуулсан Ээлжит Хангайн бүсийн “Leadership” Сургалт

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо Стратеги академи хамтран зохион байгуулсан ээлжит Хангайн бүсийн “Leadership” сургалтанд Архангай, Өвөрхангай, Баян-Хонгор,Говь-Алтай аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье👏👏👏
Зүүн бүсийн “Leadership” сургалтаар үргэлжилнэ. Залуустаа амжилт хүсье.
   

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.