2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

”Харилцаа Холбооны Салбарын Хөгжилд-Залуу Инженерүүдийн Оролцоо” Салбар Хэлэлцүүлэг

2019 оны 10-р сарын 30-нд Мэдээлэл технологийн үндэсний паркад МТ-ийн салбарын уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт МТ-ийн салбарын 35 хүртлэх насны инженер, эрдэмтэн судлаачид, гарааны бизнес эрхлэгчид, энтрепренёрууд, оюутнуудын төлөөлөл болсон 120 орчим залуус оролцсоноороо онцлогтой байлаа. Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь Аж үйлдвэрийн хувьсгалд МТ-ын салбарын үүрэг, оролцоо, бидэнд ямар боломж байгаа талаараа санал солилцон, ажил мэргэжлийн шинэ нэгдэл холбоод, бүлгүүдийг үүсгэх, улмаар эх орны хөгжилд оруулах өөрсдийн хувь нэмрийг залуу инженерүүд бодитоор мэдрэх боложийг олгосноороо ач
холбогдолтой болсон юм. Хэлэлцүүлэгийн гол панелистаар Ч.Золбаяр /Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-н захирал/ , Н.Даваасүрэн /Марчаахай хүүхдийн контентийг санаачлагч/,
С.Сайханбаяр /Монголын анхны олон нийтээс хөрөнгө босгогч Дэмжлэг.ком-н үүсгэн байгуулагч/, Ч.Мөнхнаран /БолорСофт ХХК-н гүйцэтгэх захирал/, Б.Цэнгүүн /Ахлах хөгжүүлэгч, Үүсгэн байгуулагч / нар оролцлоо.

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.