2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Танилцуулга

section-c71703f

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Төрийн бодлого боловсруулахад залуучуудын дуу хоолойг хүргэх, дэмжих, хэрэгжүүлэхэд оролцох,

  • МАН-ын үзэл санаа, үнэт зүйлс, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг таниулан сурталчлах, залуучуудын талаар намын баримтлах бодлогыг тодорхойлон боловсруулахад оролцох, сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

  • Залуучуудын нийтлэг эрх ашигт нийцсэн, тэдний мэдлэг, боловсрол, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах,

  • Олон Улсын болон гадаад улс, орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх,

  • Эх орон, нийгмийн хөгжлийн төлөө санаачлага гарган ажиллаж буй залуучуудын үйл ажиллагааг дэмжин, тэднийг алдаршуулах


НАМЗХ-ны үйл ажиллагааны зарчим

НАМЗХ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэж үйл ажиллагаагаа явуулна.
НАМЗХ-ны бүхий л үйл ажиллагаа нь нийт гишүүд, дэмжигчдэд нээлттэй, ил тод байна.
НАМЗХ-ны бүхий л үйл ажиллагаа нь цөөнхийн эрхийг хүндэтгэж, олонхийн саналд үндэслэсэн байна.
НАМЗХ нь үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчилсан үзэл санааг эш үндэс болгон түүнийг түгээн дэлгэрүүлэхэд эв нэгдлийг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулна.
НАМЗХ-ны бүхий л үйл ажиллагаанд гишүүдийг тэгш эрхтэйгээр оролцох боломжийг хангана.
section-a016780
section-a016780
"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА

Үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, тусгаар тогтнол, тэгш эрх, шударга ёс, эв нэгдэл, хүмүүнлэг чанар, эх оронч үзэл, үндэсний бахархал, даяаршсан сэтгэлгээ гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх эрмэлзлэл бүхий Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцох оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны ирээдүйн хувь заяа зураастай бий…

section-6d688ac
section-6d688ac
"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ 5 БОДЛОГО

"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ 5 БОДЛОГО

  1. Эх оронч Монгол залуу
    2. Боловсролтой Монгол залуу
    3. Хариуцлагатай Монгол залуу
    4. Эрүүл Монгол залуу
    5. Бүтээлч Монгол залуу

"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ 5 БОЛОМЖ

  1. Хувь хүний хөгжих боломж
  2. Залуусын нөхөрлөл, хамтын ажиллагааны боломж
  3. Улс эх орон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж
  4. Олон улсын түншлэлийн боломж
  5. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж
section-7710d8c
section-7710d8c
"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ ТУНХАГ
Бид Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалд итгэдэг.
Эх орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл гэдэгт
Ардчилсан шударга ёс, хүний эрх чөлөө Аливаа бүхнээс илүү амьдралын тулгуур зарчим гэдэгт
Хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхан Хүний төлөө хүлээх хариуцлага мөн гэдэгт
Эх орон, ард түмнийхээ төлөө Эрхзүйг дээдэлсэн, тунгалаг төртэй байна гэдэгт
Хүн төрөлхтний ариун нандин зүйлс Хүнлэг сэтгэл, итгэл найдвар, нандин нөхөрлөлд оршдог гэдэгт
Эцэг өвгөдийн минь үлдээсэн өв соёл, газар шороо Эд эс бүхэнд минь шингээсэнтэй гэдэгт -        Өчигдрийг түүчээлж маргаашийг цогцлоох Өнөөдрийн эзэд нь залуус гэдэгт
Монголын залуусын зүрхэнд тархинд Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай гэдэгт БИД ИТГЭДЭГ.
section-565dc92
section-565dc92
"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ БИЛЭГДЭЛ

Гарын таван хуруунд орсон өнгө тус бүртээ тодорхой утга санааг агуулсан байдаг. Үүнд:

  1. УЛААН ӨНГӨ – Эрч хүч, тэмүүлэл, манлайлал
    2. ЯГААН ӨНГӨ – Залуу нас, хайр сэтгэл, хүмүүнлэг чанар
    3. ХӨХ ӨНГӨ – Хөх тэнгэр, өв уламжлал, ёс заншил, түүх соёл
    4. НОГООН ӨНГӨ – Эх дэлхий, байгаль хамгаалал, нийгмийн хариуцлага
    5. ШАР ӨНГӨ – Итгэл найдвар, ирээдүй, залгамж чанар

ГАРЫН ХЭЛБЭРИЙН УТГА САНАА:

Зүүн гарыг бүрэн дэлгэж, алгаар нь харуулсан гарын хэлбэр нь дараах утга санааг илэрхийлнэ. Үүнд:
1. Нээлттэй байдал, ил тод, шударга байх
2. НАМЗХ-ноос дэвшүүлж буй таван бодлого, таван боломж
3. НАМЗХ-ны таван дүрэм
4. Залуучуудын эв нэгдэл, нээлттэй байдал, таван тивийн залуусын түншлэл
5. Эрхий хуруутай улаан дүрс нь “Зөв сонголт” гэдэг санааг илтгэнэ.

"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ" МЗХ-НЫ 5 ДҮРЭМ

    1. Эх дэлхийгээ хайрла – Энэ бидний Гэр
      2. Бие биеэ дэмж – Бид нэг Монгол
      3. Үргэлж суралц – Тэр чиний Амжилт
      4. Цаг барь – Тэр чиний Боломж
      5. Ямагт ялагч бай – Тэр бол Чи

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.