2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Орон сууц худалдан авна гэдэг бол…

Орон сууц худалдан авна гэдэг бол хүнс ногоо, гутал хувцас авдаг шиг өдөр тутам хийгдэх зүйл биш, хүн амьдралдаа нэг хоёр юмуу хэдхэн удаа л нүүр тулах чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой.
Тухайн байрны чанар, байршил, ирээдүйд өсөх үнэ цэнэ гэх мэт. Гэхдээ энэ бүгдээс гадна бас нэг чухал зүйл бол тухайн байртай холбоотой хууль зүйн асуудал байдаг. Энэ удаа орон сууц худалдан авахаар төлөвлөж буй хэн бүхэнд дараах хууль зүйн зөвлөгөөг хүргэж байна.
– Байр худалдаж авахдаа гүйцэтгэгч компанийг судал
Таны худалдаж авахаар төлөвлөж буй байр / ашиглалтад орох гэж буй шинэ байр хамаарна/ хэн нэгний барьцаанд байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Ингэхийн тулд та Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан тухай байр, орон сууцны эд хөрөнгийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргаснаар тухайн байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах болно.
– Гэрээнд заасан метр квадратын хэмжээнд хүрсэн эсэхийг байрыг эзэмшилдээ хүлээж авах үедээ шалгах нь хуулинд зааснаар таны үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд талбайн зөрүү мөнгөө шаардах хууль зүйн хувьд боломжгүй болдог байна. Тийм учраас та барилгын зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн хүн, хуулийн этгээдээр хэмжилт хийлгэсэн нь илүү эрсдэлгүй алхам болох юм.
– Лизингээр худалдаж авсан бусдын байрыг худалдаж авахгүй байх
– Орон сууц худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр хийх шаардлагатай. Хүмүүс ойр дотны найз нөхөд, садангийн хүнээс байр авах тохиолдолд итгэлцэл дээр тулгуурлан аман тохиролцоо хийдэг, аль эсхүл бэлэглэлийн гэрээгээр хэлцлийг халхавчилж хийдэг. Энэ нь ирээдүйд ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд эрсдэлтэй нөхцөлд таныг хүргэх болно.
– Эцэст нь та орон сууц худадахр, худалдан авах гэрээг хийх, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө мэргэжлийн хуульчид хандах нь ямарваа нэг эрсдлийг удирдах боломжийг олгох болно.

Бүгд, ДЭРГЭДЭХ КЛУБ, Залуу Хуульч Клуб, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.