2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН EDUCATION FIRST БОЛОВСРОЛЫН ФОРУМ БОЛЛОО

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо-ноос санаачлан оюутан залуучуудад зориулсан “Education First” боловсролын форумыг өнгөрсөн бямба гаригт Тусгаар Тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ Монголд анх удаа Англи, Монгол, Орос, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр явагдаж байгаагаараа онцлог юм. 21 аймаг болон Улаанбаатар хотын 700 орчим залуус оролцож, гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах сэдвийн хүрээнд явагдаж, амжилттай өндөрлөсөн байна.

НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал: “Монголын залуучууд өндөр боловсролтой болсон байна. НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд АНУ-ын Харвард, Хятадын Цинхуа, Сөүлийн их сургууль, Москвагийн Олон Улсын харилцааны их сургууль зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын төгсөгчид олон байна.
Эдгээр залуучуудын хүсэл эрмэлзэл бол энэ сурч ирсэн замналаа бусад дүү нартаа хуваалцах, гадаадад суралцах, тэтгэлэг авахад зөвлөгөө өгөх, дэлхийн их дээд сургуулиудын жишиг стандартын талаар ойлголт өгөх зэрэг зорилготой. Өнөөдөр “Education first” форумаар дамжуулан залуучуудад мэдээ, мэдээлэл өгч байна”

 

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.