2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 [email protected]

Алтан Сарнай 2019 оны тэргүүн наадам амжилт бүтээлээ дүгнэж “Хүчээ нэгтгэе” уриан дор амжилттай болж өнгөрлөө

НАМЗХ-ноос жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн Алтан сарнай наадам “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд Анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойг хүндэтгэж наадмын найруулгыг бүхэлд нь хандуулжээ.

 

НАМЗХолбооны хамт олон хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо Liddle Syndrome гэх хүнд өвчинтэй тэмцэж буй Батзоригын гэр бүлийг дэмжиж эко модон гар утасны тавиурыг бэлэг болгон барьж түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн үйлсийн хандвийн аянаар эмчилгээний зардалд нь хувь нэмрээ оруулахаар ирсэн зочин бүр хандив өргөлөө. Хүн бүрийн өгсөн хандив эгэл жирийн хөдөлмөрч залуугын хань А.Мөнхзаяагийн эмчилгээний зардалд зориулагдахаар боллоо.

Энэ жилийн Нийгэм, Эрүүл мэндийн салбарын Оны онцлох хүн номинацын эзнээр Эх орондоо элэгний анхдагч өмөнтэй, элэгний хатууралтай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж, элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийсэн ХСҮТ-ийн ерөнхий захирал, Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн эмч “Алтан сарнай” цомыг хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Спортын салбарын Оны онцлох хүн номинацад дэлхийд амжилтаа таниулж Токио 2020 Олимпын их наадамд анх удаа багийн спортоор оролцох болсон “Монголын 3×3 эмэгтэй Үндэсний шигшээ” багийн тамирчид “Алтан сарнай” цомын эздээр тодорсон байна.

Оны Дэлхийн Монгол Хүн номинацын эзнээр 2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондогын үүсгэн байгуулсан Дэлхийг байлдан дагуулж буй Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог The Hu хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болж оны сүүлийн өдөр дахин нэг удаа шилдгээр шалгарлаа.

Эдийн засаг бизнесийн салбарын Оны онцлох хүн номинацийн эзнээр 2019 онд Тавантолгой зүүн баян, Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын төслүүдийн санхүүжилтийг эхлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулж, нийтдээ 7000 гаруй ажлын байр шинээр бий болгожулсын төсөвт 2018 онд 478,8 тэрбум, 2019 онд 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.

Соёлын урлагийн салбарын Оны онцлох хүн номинацид Латин формейшн бүжгийн Монгол Улсын таван удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V, VI байрын шагналт Moon Dance бүжгийн хамтлаг шалгарч “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.

Энэ жил анх удаа бүтээн байгуулалт, инновацийн салбарын Оны онцлох байгууллага, Оны онцлох үйл явдал номинацуудыг нэмж орууллаа. Бүтээн байгуулалт, инновацийн салбарын Оны онцлох байгууллагаар Засгийн газраас зарласан утаа, агаарын бохирдлыг багасгах төслийн хүрээнд иргэдэд шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэн худалдаалж буй “Таван толгой түлш” ХХК шалгарч “Алтан сарнай” цомын эзнээр тодорсон байна.

Үйлчилгээний салбарын Оны онцлох  хүн номинацаар 10жил Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж “Хөдөлмөрийн аварга”, “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнуулсан “Онц тээвэрчин” Автобус Нэгдэл ХХК-ийн жолооч М.Батцэцэг гэх бүсгүй шалгарч Алтан сарнай” цомын эзнээр тодорлоо.

Нийгмийн Ардчиллын цом буюу МАНын даргын нэрэмжит шагналаар өргөсөн тангарагтаа үнэнч байж хяналт шалгалтад 421 объект хамруулан, 1785 зөрчил илрүүлж, 1354 зөрчлийг арилгуулан, 51 субъектийн 21,300,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажилласан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Цэвэгмидийн Барсхүү, Монголд анх удаа өвдөгний хагас хиймэл, үе суулгах мэс засал болон донороос шөрмөс авч үенд суулгах мэс заслыг хийсэн эмч УНТЭ-ийн захирал Тогтмолын Мөнхсайхан, 2015 оноос боловсролын шинэчлэлийг өөрөөсөө эхэлж хүүхэд бүрийг хөгжүүлэх “Зөв Монгол хүн”–ийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, чадваржуулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан, “Би багш” нэвтрүүлгийн “Шилдэг багш-2019”-өөр шалгарсан  Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн багш Ц.Аюуш нарт гардуулав.

Энэхүү үдшийг улс төр, бизнес, урлаг спортынхон сэтгэл дүүрэн, олон сайхан дурсамж, баяраар үдлээ.

Алтан сарнай наадмын зарим гэрэл зургуудаас сонирхуулж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.