2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Category: Нийгмийн ардчилал залуучуудын Академиа

Нийгмийн Ардчилал залуучуудын академи Төвийн бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, МАН-ын Стратеги академитай хамтран зохион байгуулсан “Leadership” Төвийн бүсийн сургалтанд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын НАМЗХ-ны Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүн тус тус хамрагдаж амжилттай болж өндөрлөлөө. Дэмжин ажилласан Friedrich-Ebert-Stiftung Mongolia сангийн хамт олонд талархал илэрхийлье. Ийнхүү бид цаашид 21 аймаг, 9 дүүргийн бүс бүсийн залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэхээр зорин ажиллаж байна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарын бичгийн дарга Б.Оргил “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Нарын бичгийн дарга Б.Галсан

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Нарын бичгийн дарга Б.Золбадрал болон Нийгмийн Ардчилал залуучуудын академийн сургагч багш нар.

МАН-ын Стратеги академийн захирал Х.Сайхансанаа

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр өглөөний VIP #1 зочноор НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва оролцлоо.
Залуусдаа өгөөжтэй, урам зориг дүүрэн ярилцлага өрнүүлсэн Б.Пүрэвдагва баярлалаа.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэргэдэх Нийгмийн Ардчилал Залуучуудын Академиас Зохион Байгуулж буй сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургалт амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургалт гуравдахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Стратеги академийн сургагч багш О.Оюундалай Нийгмийн баримжаат төр ба нийгмийн ардчилал, Дэйл карнеги сургалтын төвийн сургагч багш Э.Чинзориг, Сургагчийн ур чадвар сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Залуус өдөр бүрийн сурсан мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцах, хамтдаа гэрийн даалгавраа ярилцах, мэтгэлцэх, багаар ажиллах, олны өмнө ярьж сурах, өөрийгөө ойлгуулах, илтгэл тавих зэрэг хувь хүний хөгжил болон сургагч багшийн чадварт өдөр ирэх тусам суралцсаар буйг хэлж байна.
Энэхүү сургалтаар залуус эдийн засаг, нийгэм, улс төр, нийгмийн ардчилал зэрэг өргөн цар хүрээтэй мэдээллийг авч байгаа юм. Түүнчлэн сургалтын хугацаанд шинэ мэдлэг мэдээлэл авах, олон боломжийн үүд хаалгыг нээх, шинэ ур чадварыг олох, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжтойг онцолж байлаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 хөтөлбөр

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт  амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Өөрчлөлтийг чиглүүлэгч төв-ийн сургагч багш Д.Сүрэнчимэг Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил, Сургалт, судалгааны Стратеги академийн сургагч багш А.Хишигтөгс Нийгмийн баримжаат эдийн засаг, сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил сэдвийн хүрээнд шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, цаашлаад хувь хүний хөгжил болон сургагч багшийн суурь чадварт суралцлаа.
Дараа нь Нийгмийн баримжаат эдийн засаг сэдвийн хүрээнд Эдийн засаг бол хүний өдөр тутмын амьдрал, хувь хүний болон бүлэг, цаашлаад улсын хэмжээнд өдөр тутам оролцдог том институт учир онол практик хосолсон сургалтыг орсон юм. Мөн өнөөдрийн байдлаар хамгийн ач холбогдлоо алдаагүй байгаа гурван онолыг залуус судаллаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийгмийн Ардчилал залуучуудын Академаас зохион байгуулж буй Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхлэж байна

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийгмийн Ардчилал залуучуудын Академаас зохион байгуулж буй Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхлэж байна.
21 аймаг 9 дүүргээс шалгарсан нийт 30 залуус бүтэн нэг жилийн турш Training of Trainer сургалтанд хамрагдах юм. Энэ удаагийн сургалт 8 сарын 23-аас 8 сарын 28-ны өдрүүдэд болно. Тус сургалт нь орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх зорилготой. Цаашлаад НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах явдал юм.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Mongolian leadership instruction гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв Сургагч гэж хэн бэ, Илтгэгчийн суурь ур чадварууд Стратеги академийн сургагч Г.Чулуун-Үрэл, Нийгмийн ардчиллын үнэт зүйл сэдвийн хүрээнд хичээл орж байна. Залуус долоо хоногийн турш шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, түүнчлэн хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжтой.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг тавьж байна.

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.