2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Author: namzh

“БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖИЛД-ЗАЛУУ ИНЖЕЖЕРҮҮДИЙН ОРОЛЦОО” салбар хэлэлцүүлэг

Бүгд, Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд болох гэж байна. “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.18/ “Барилгын салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд боллоо.

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн холбогдох газрууд, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн залуу инженерүүдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, НАМЗХ-ны бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Дашравдан, Үндэсний статистикийн хорооны статистикч Д.Баасан, ШУТИС-БАС-ийн багш Б.Эрдэнэдаваа, Япон улсын Азуса сэккэй компанийн инженер Н.Гантулга, Монкон групп ХХК-ийн ХАБЭА-ын албаны дарга Д.Мөнхбат нар илтгэлээ хэлэлцүүллээ.

Барилгын салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон.

БНХАУ дахь айлчлал

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ дахь айлчлал 2019 оны 10 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд Бээжин, Шанхай хотноо амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүн, Бүх Хятадын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Ван Хун Ян-тай залуучуудын холбооны хамтын ажиллагааны талаар албан уулзалт хийж, Монгол улсад төсөл хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх хүсэлтэй ТББ-уудын төлөөлөлтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

 

 

ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН EDUCATION FIRST БОЛОВСРОЛЫН ФОРУМ БОЛЛОО

Бүгд, Мэдээ мэдээлэл

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо-ноос санаачлан оюутан залуучуудад зориулсан “Education First” боловсролын форумыг өнгөрсөн бямба гаригт Тусгаар Тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ Монголд анх удаа Англи, Монгол, Орос, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр явагдаж байгаагаараа онцлог юм. 21 аймаг болон Улаанбаатар хотын 700 орчим залуус оролцож, гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах сэдвийн хүрээнд явагдаж, амжилттай өндөрлөсөн байна. More…

МАН-ын энтрепренер залуучууд хөгжлийн форум зохион байгууллаа

Бүгд, Мэдээ мэдээлэл

Монгол Ардын Намын Энтрепренер Залуучууд нэгдэж залуу үеийхэнд хөгжиж, дэвших боломжуудыг олгож, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, инноваци, технологи, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих замаар Энтрепренер залуучуудыг оролцоотойгоор Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол ардын намын Энтрепренер залуучуудын холбоо”-г байгуулсан байна. More…

By Leave a commentLeave a comment

“ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам

Бүгд, Мэдээ мэдээлэл

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах зорилтын хүрээнд эх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол
More…

By Leave a commentLeave a comment

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөл хуралджээ

Бүгд, Мэдээ мэдээлэл

Өчигдөр МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөл хуралдаж энэ сарын 8-ны өдөр VI Их хурлаа хуралдуулах шийдвэр гаргасан байна.
More…

By Leave a commentLeave a comment

Ах минь та нарын ярих дуртай тайван замаар олсон ардчилалыг чинь…

Бүгд, Мэдээ мэдээлэл

Ах минь та нарын ярих дуртай тайван замаар олсон ардчилалыг чинь өнөөдөр бидний насан дээр байхад чинь та нарыг сонсдог төр, ойлгодог буурлууд байсан учраас энэ түүхийг олгосон гэдгийг та нар мартаж.
More…

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.