2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Day: 9 сар 13, 2021

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх сургалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр өглөөний VIP #1 зочноор НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва оролцлоо.
Залуусдаа өгөөжтэй, урам зориг дүүрэн ярилцлага өрнүүлсэн Б.Пүрэвдагва баярлалаа.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэргэдэх Нийгмийн Ардчилал Залуучуудын Академиас Зохион Байгуулж буй сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургалт амжилттай үргэлжилж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургалт гуравдахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Стратеги академийн сургагч багш О.Оюундалай Нийгмийн баримжаат төр ба нийгмийн ардчилал, Дэйл карнеги сургалтын төвийн сургагч багш Э.Чинзориг, Сургагчийн ур чадвар сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Залуус өдөр бүрийн сурсан мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцах, хамтдаа гэрийн даалгавраа ярилцах, мэтгэлцэх, багаар ажиллах, олны өмнө ярьж сурах, өөрийгөө ойлгуулах, илтгэл тавих зэрэг хувь хүний хөгжил болон сургагч багшийн чадварт өдөр ирэх тусам суралцсаар буйг хэлж байна.
Энэхүү сургалтаар залуус эдийн засаг, нийгэм, улс төр, нийгмийн ардчилал зэрэг өргөн цар хүрээтэй мэдээллийг авч байгаа юм. Түүнчлэн сургалтын хугацаанд шинэ мэдлэг мэдээлэл авах, олон боломжийн үүд хаалгыг нээх, шинэ ур чадварыг олох, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжтойг онцолж байлаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 хөтөлбөр

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт  амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Өөрчлөлтийг чиглүүлэгч төв-ийн сургагч багш Д.Сүрэнчимэг Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил, Сургалт, судалгааны Стратеги академийн сургагч багш А.Хишигтөгс Нийгмийн баримжаат эдийн засаг, сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил сэдвийн хүрээнд шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, цаашлаад хувь хүний хөгжил болон сургагч багшийн суурь чадварт суралцлаа.
Дараа нь Нийгмийн баримжаат эдийн засаг сэдвийн хүрээнд Эдийн засаг бол хүний өдөр тутмын амьдрал, хувь хүний болон бүлэг, цаашлаад улсын хэмжээнд өдөр тутам оролцдог том институт учир онол практик хосолсон сургалтыг орсон юм. Мөн өнөөдрийн байдлаар хамгийн ач холбогдлоо алдаагүй байгаа гурван онолыг залуус судаллаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.