2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Day: 8 сар 30, 2021

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо Сошиал хаус залуусын хамтын оффис байгууллаа.

Бүгд, Мэдээ мэдээлэл

Тусгаар тогтнолын ордоны 1 давхарт байгуулагдсан энэхүү хамтын оффист бүтээлч, оюунлаг залууст зориулан
• Эвент арга хэмжээ зохион байгуулах
• Хүлээлгийн хэсэг, кофе шоп 
• Сургалт, хэлэлцүүлэг
• VIP уулзалтын өрөө
• Номын сан  зэрэг олон үйлчилгээ багтах бөгөөд олон нийт, залуус та бүхэнд нээлттэй.
More…

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа

Бүгд, Мэдээ мэдээлэл

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор, НАМЗХ-ны санаачлагаар анх удаа 5 салбарын залуус аж үйлдвэрийн хувьсгал 4.0, түүний шилжилтийн тухай хэлэлцэхээр “Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа. More…

“Уул Уурхайн Салбарын Хөгжилд-Залуу Инженерүүдийн Оролцоо” – Эрдэнэт хот Салбар Хэлэлцүүлэг

Бүгд, Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийслэлд зохион байгуулагдах “Залуу инженерийн Үндэсний чуулган”-ы салбар хуралдаан болох “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт боллоо. More…

“Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг

Бүгд, Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.31/ “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг амжилттай боллоо. More…

“Эрчим хүчний салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг

Бүгд, Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 11 дүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.29/ “Эрчим хүчний салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг ДЦС-3 ТӨХК-ний байранд боллоо.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт ЭХЯ, Эрчим Хүчний Зохицуулах хороо, Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо, эрчим хүчний төрийн өмчит болон хувийн хэвшлийн 30 гаруй компани, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, орон нутгийн эрчим хүчний компаниудын залуу инженерүүдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт УИХ гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Н.Учрал, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга бөгөөд Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны ерөнхийлөгч А.Тлейхан нар оролцож салбарын бодлого түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч үг хэлэв.

Уг хэлэлцүүлгээр Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт сэдвээр ЭХЯ-ны ахлах мэргэжилтэн И.Лувсанцэрэн, Эрчим хүчний салбарын тарифын зохицуулалт, зах зээлийн асуудал сэвдээр Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбулган, залуу инженерүүд ажиллаж байгаа байгууллага дээрээ цаашлаад эрчим хүчний салбарт хэрхэн өөрчлөлт хийх боломжийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ний тооцооны инженер А.Чойдорж, “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв”-ийн ерөнхий инженер Э.Баяржаргал, “ДЦС-4” ТӨХК-ний станцын ашиглалтын инженер Г.Бямбажав, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний технологийн холболтын албаны дарга Т.Мөнхболд, ШУТИС-ийн ахлах багш Доктор (PhD) Д.Үлэмж, “Эм Си Эс Интернэшнл” ХХК-ний инженер Н.Цэрэнтогтох нар илтгэл хэлэлцүүллээ.

Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон.

НАМЗХ-оос “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилгыг эхлүүллээ

Бүгд, Мэдээ мэдээлэл

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос  төрийн бус байгууллагуудын  Үндэсний хөгжлийн сүлжээг (National development network) бий болгох санаачилгыг эхлүүллээ.

Өнөөдөр энэхүү сүлжээг  танилцуулах арга хэмжээг НАМЗХ-ноос гадаад хэргийн яаман дээр  зохион байгууллаа. Тус “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилга нь Төрийн бус байгууллагуудын сүлжээ, тэдний гадаад харилцааг дэмжих зорилготой юм.

Өнөөдөр Үндэсний хөгжлийн сүлжээнд 30 гаруй төрийн бус байгууллага нэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа.  Цаашдаа энэхүү сүлжээгээр дамжуулан ТББ-уудын гадаад харилцааг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх ач холбогдолтой юм.  Үндэсний хөгжлийн сүлжээ залуусын санаачилгад нэгдэх ТББ, холбоо, аж ахуй нэгжүүдэд нээлттэй.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн УИХ-д өргөн бариад байгаа юм.

“Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ.

Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй” гэлээ.

“Хайрла” сэдэвт гэрэл зураг, шторкны уралдаан зарлагдлаа

Бүгд, Мэдээ мэдээлэл

Хайр гэдэг бидний эргэн тойронд маш олон хэлбэрээр орших мөртлөө яг тийм гээд тодорхойлохын аргагүй нандин мэдрэмж, дэлхийн хэл билээ. Гэр бүлээ, найз нөхдөө, хайртай хүнээ, байгаль орчноо хайрлах хайр зэрэг маш олон төрөлд хуваагдан эерэг, нандин, сайхан мэдрэмжүүдийг бидэнд өгч байдаг. Харин бид яг одоо тулгамдаж буй нийгмийн олон асуудал, ахуйдаа түүртэн эдгээр сайхан мэдрэмж, эерэг үйлдлүүдийг бид биедээ байнга илэрхийлэхгүй, анзаарахгүй байх нь олонтаа. Тиймээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны зүгээс нийгэмд эерэг мессежийг түгээх, эерэг давалгааг бий болгох үүднээс “Хайрла” аяны хүрээнд фото зургийн болон шторкны уралдааныг олон нийтийн дунд зарлаж байна.

Тус уралдаан нь 18-35 насны хэн бүхэнд нээлттэй бөгөөд тавигдах шаардлагын хувьд оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй байх, шторкны хувьд 2 минутаас хэтрэхгүй байх гэсэн шаардлагуудыг л тавьж буй юм.

Шагналын сангийн хувьд фото зургийн төрөлд тэргүүн байр 1,5 сая төгрөг, видео шторкны төрөлд тэргүүн байр 3,5 сая төгрөгийн эзнээр тодрох юм. Зохион байгуулагчдын зүгээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж үзэсгэлэн гаргах, олон нийтэд нээлттэй байдлаар шалгаруулалт хийхээр төлөвлөж байна.

Та тус уралдаанд оролцох хүсэлтэй бол өөрсдийн бүтээлээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор namzkh.office@gmail.com хаягаар ирүүлэх бөгөөд бүтээл тус бүрийг “Хайрла” аяны фэйсбүүк пэйж дээр байрлуулна. Бүтээлийн ангилал тус бүрээс хамгийн өндөр хандалт авсан 15 бүтээлийг мэргэжлийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй баг шалгаруулж, шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулна.

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны II бага хурал

Бүгд, Мэдээ мэдээлэл

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны II бага хурал 2019 оны 10 дугаар сар 19-д амжилттай болж өнгөрлөө.

Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гурван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогод НАМЗХ-оос тусгах саналыг хэлэлцэж засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Мөн “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Бага хурлын гишүүдийг идэвхжүүлэх, Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчилах зэрэг асуудлыг хэлэлцэж амжилттай болж өнгөрлөө.

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.