2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын IV хуралдаа

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын IV хуралдаан, Хөгжлийн хөтөлбөр-2030 бодлогын баримт бичгээ баталлаа. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нийт гишүүдийн 266 гишүүн буюу 80.8 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох Хөгжлийн хөтөлбөр -2030 бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлалаа. Холбооны гишүүдэд болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Нийгмийн Ардчилал залуучуудын академи, Нийгмийн ардчилал залуучуудын сан, Нийгмийн Ардчилал залуучуудын судалгааны институтыг дэргэдээ байгуулан ажиллаж эхэллээ.
Бага хурлын гишүүдийн 98 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож томилсон бөгөөд мөн Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо.
         

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.