2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

“Хайрын төгөл” байгуулагдаж нээлтээ хийлээ

Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос санаачлан “Хайрла” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өөрийгөө хайрлах, эцэг эх, байгаль,эх дэлхий, бусдыг хайрлах гээд олон ажлууд зохион байгуулагдаж байна.

Тэгвэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НАМЗХ-ны залуусын хандив, тусламжаар бүтсэн “Хайрын төгөл” нээлтээ хийлээ. Энэхүү төгөлд залуус  тайзыг нь ашиглаж төрөл бүрийн үйл ажиллагаа эвэнт зохион байгуулах болон хайраа мөнхлөх “хайрын цоож” челленжид нэгдэх боломжтой.

Өнгөрсөн амралтын өдөр болсон “Хайрла төгөл”-ийн нээлтэд  УИХ-ын гишүүн, “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч тус Ням-Осорын   Учрал,   Монгол   Улсын   Засгийн   Газрын   гишүүн,   Эрүүл   мэндийн   сайд Даваажанцангийн   Сарангэрэл  зэрэг   хүндэт   зочид   оролцсон   юм.

Мөн   тус   нээлтийн  арга хэмжээнд ирсэн залуус “Хар тас” хамтлагийн дуучин Марка, Лодко нарын цоо шинэ уран бүтээл   болох   “Хайрла”   дууны   хамгийн   анхны   сонсогчид   боллоо.  Ирэх   хавраас   эхлэн   тус хайрын   төгөлд   “Ковер   дуучдын   уралдаан”,   “Stand   up   comedy”,   “movie   night”   зэрэг   олон   нийтэд зориулсан   үйл   ажиллагаанууд   тогтмол   зохион   байгуулагдах   юм.   Та бүхнийг “Хайрла”   төгөлөөр   зочлон   хайраа   мөнхөлж,   дараа   дараагийн   арга   хэмжээнүүдэд идэвхитэй оролцохыг урьж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.