2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

“Уул Уурхайн Салбарын Хөгжилд-Залуу Инженерүүдийн Оролцоо” – Эрдэнэт хот Салбар Хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийслэлд зохион байгуулагдах “Залуу инженерийн Үндэсний чуулган”-ы салбар хуралдаан болох “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт боллоо.

Залуу инженерүүд уул уурхайн өнөөгийн чиг хандлага өндөр технологи, инноваци, дижитал хэлбэрт шилжин хөгжиж байгааг бодит жишээгээр онцлов. Уурхайн тэсэлгээ, тээвэр, кран, өрөмдлөг, агаарын гео маркшейдер хэмжилтүүдийг ч орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан алсын зайнаас хийдэг болсон талаар тэд ярьж байна. Энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд Дэлхийн жишиг, Монголын бахархал гэсэн алсын хараатай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хариуцлагатай уул уурхай, байгальд ээлтэй, бүтээмж өндөр, аюулгүй үйл ажиллагааг эрхэлсэн, инновацид тулгуурласан хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрийн газрын үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байгаагаа илэрхийлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажиллагчдын 20 орчим хувь нь залуус, тэдний 30 хувь нь инженерүүд байгаа нь хөгжил дэвшлийн боломж юм гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цохон тэмдэглэв.

НАМЗХ-ноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц” ТӨХК, Ачит Ихт ХК-ийн 300 залуу инженерүүд оролцлоо.

Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг  Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон.

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.