2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТҮҮХ

By Leave a commentLeave a comment

НАМЗХ нь 1997 онд үүсгэн байгуулагдсан Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо (МАСЗХ)-ны залгамж, үргэлжлэл юм. Бид нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 гаруй салбар холбоотой, 70 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй үндэсний хэмжээний залуучуудын, төрийн бус байгууллагыг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

  • 08.25-ны өдөр МАН-ын залуу гишүүд Нийслэл Хүрээнээ Монголын хамгийн анхны залуучуудын байгууллага болох Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл /МХЗЭ/-ийг байгуулсан.

  • МАН-ын III Их Хурлын үеэр намын гол удирдагчдын нэг С.Данзан “Залуучуудын эвлэл бол намын хойчийг залгамжлагч мөн. Манай нам бол ирэх хавар тарих үрээ үлдээж авдаг тариачинтай адил билээ. Эвлэлд нам туслах хэрэгтэй бөгөөд хэрэв нам хазайхад хүрвэл эвлэл залруулж өгөх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа.

  • МХЗЭ нь 1920-1990 он хүртэл эх орныхоо улс төр, нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан зэрэг нийгмийн бүх салбар, хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, Монгол улсын өнөөгийн хөгжилд хүргэхэд намын гол хамтран зүтгэгч нь байж, эрдэм боловсролыг дэлгэрүүлэх, сурталчлахаас эхлээд дайны хүнд жилүүдэд эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, энхийн цагт аж үйлдвэр, хөдөө аж ахуйн их бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, соёл, боловсрол, урлагийн салбарт хүрсэн амжилтууд нь үе үеийн залуусын хөдөлмөр бүтээлийн үр шим байсан юм.

  • 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа МАХН цаг үеийн шаардлагад нийцүүлэн улс орныг удирдан жолоодох эрхээсээ татгалзан, ардчилсан өөрчлөлтүүдийг хийж намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн гэх мэт олон нийтийн байгууллагуудыг бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн.

PHOTO

  • 1993 оны намын Их хурал дээр “Залуучуудын шинэ үе жигүүр” байгуулагдаж, Ц.Ганбат, Б.Энхмандах, М.Энхболд нарын 17 залуу намд шинэчлэл хэрэгтэй гэж анх дуу хоолойгоо илэрхийлж байв. Улмаар МАХН-ын Төв Хорооны дэргэд залуучуудын асуудал хариуцсан хэлтэс байгуулагдан ажиллах болж тус хэлтсийн даргаар Б.Энхмандах, ажилтнаар У.Хүрэлсүх, П.Дэлгэрнаран нар ажиллах болжээ.

 

PHOTO

  • 1994 онд МАХН-ын залуу гишүүд, дэмжигчдийн анхдугаар чуулган хуралдаж, нэгдсэн болон салбар хуралдаанууд дээр давхардсан тоогоор 150-иад залуу гишүүд, дэмжигчид үг хэлж, үнэтэй санал шүүмжлэл гаргажээ. Чуулганаас Монголын нийт залуучуудад хандаж, эв эеэ хичээж, эрдэм боловсролыг шамдан эзэмшиж, эх орноо хөгжүүлэн, эрчимтэй хөдөлмөрлөхийг уриалж, намын дотоод амьдралын тулгамдсан олон асуудлаар намын Бага хурал, Удирдах зөвлөлд санал өгсөн байна. Залуу гишүүд, дэмжигчдийн анхдугаар чуулган намаас залуустай ажиллах ажлын шинэ гараа болсон.

PHOTO

  • МАХН-ын Удирдах Зөвлөлийн дэргэд “Залуу гишүүд, дэмжигчдийн зөвлөл” байгуулагдаж, анхны даргаар нь Б.Энхмандах сонгогдон ажиллажээ.

PHOTO

  • Мөн МАХН-ын дэргэд “Залуучууд сан” байгуулагдсан намын дэргэдэх орчин үеийн залуучуудын байгууллагын эх үндэс болжээ.

PHOTO

  • “Залуучууд-хөгжил” төвийн салбарууд Эрдэнэт, Дархан хотод байгуулагдаж, намын бодлого, үйл ажиллагаа, шийдвэрүүдийг олон түмэнд хүргэх, намыг залуу гишүүдээр өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсон билээ.

  • 1996 оны 5 дугаар сард МАХН-ын Залуу гишүүд, дэмжигчдийн II чуулган болж чуулганаас МАХН-ын Удирдах Зөвлөлийн дэргэдэх “Залуу гишүүд, дэмжигчдийн зөвлөл”-ийг өргөтгөн “Залуучууд-Хөгжил” төв болгон өөрчлөн зохион байгуулж, Ерөнхий захирлаар У.Хүрэлсүхийг сонгосон байна.

  • 1997 оны XXII Их хуралдаанаар Нагаржунайн төв буюу Төв үзэл баримтлалыг сольж, намын гол үзэл баримтлалыг “Ардчилсан социалист үзэл баримтлал” хэмээн үзэж, шинэ мөрийн хөтөлбөр боловсруулж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллахаар болсон.

  • 1997 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд МАХН-ын Залуу гишүүд, дэмжигчдийн III чуулганаар “Залуучууд-Хөгжил” төвийг зохион байгуулалт, үйл ажиллагааных нь хувьд өөрчилж “Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо (МАСЗХ)” гэсэн улс төрийн чиг баримжаа бүхий залуучуудын төрийн бус байгууллага болгон өргөтгөн зохион байгуулж Хурлаар холбооны анхны Ерөнхийлөгчөөр Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосон.
  • Ийнхүү МАХН-ыг үзэл баримтлалыг шинэчлэх, залуу гишүүдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага байгуулах олон жилийн хичээл чармайлт бодит ажил хэрэг болж жилийн бүрийн 4 дүгээр сарын 5-ны өдрийг МАСЗХ / одоогийн НАМЗХ/-ны үүсэн байгуулагдсан өдөр гэж албан ёсоор үздэг болсон.
  • МАХН-ын Удирдах Зөвлөл хүлээн авч 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо байгуулсныг МАХН-ын Удирдах Зөвлөлд уламжлан чуулганы шийдвэрээр албан ёсоор батламжилсан.
  • 1997-1998 онд МАСЗХ-ны салбар нэгжүүдийг нийслэл, аймаг, сум болгонд байгуулах талаар ихээхэн хурдацтай шамдан ажиллаж, 1998 оны 9 дүгээр сарын байдлаар МАСЗХ нь Монгол улсын 21 аймаг, 333 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт салбар холбоодоо байгуулж эгнээндээ 42 мянган гишүүнийг нэгтгэсэн үндэсний томоохон байгууллага болж чадсан.

  • 2010 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд МАСЗХ-ны ээлжит IY их хурал болж “Шинэ бодлого-Шинэ үе” уриан дор хуралдаж, 450 төлөөлөгч, 1168 идэвхтэн, сонгуультан гишүүдийн шинэчлэлийн үзэл санаагаар холбооны нэрийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ) болгон өөрчилж, дүрмээр Бага хурал, Хяналтын зөвлөлийг байгуулсан.
  • Их хурлаас МАН-ын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Оюун-эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон.
  • НАМЗХ нь зөвхөн МАН-г шинэчлэх хэмжээнд биш ардчиллыг бэхжүүлэх, шинэ үзэл бодол, шинэ хандлага, шинэ бодлого, шинэ үйл ажиллагаагаараа нийгэмд маш хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц залуучуудын дуу хоолой, үзэл бодлыг гаргах байгууллага болж цаг хугацаа, орон зай, хөрс суурь нэгэнт бэхжсэн байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл

No comments
Leave Your Comment

No comments

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.