2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 хөтөлбөр

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын академиас зохион байгуулж буй НАМЗХ-ны сургагч багш нараа бэлтгэх Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт  амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Өөрчлөлтийг чиглүүлэгч төв-ийн сургагч багш Д.Сүрэнчимэг Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил, Сургалт, судалгааны Стратеги академийн сургагч багш А.Хишигтөгс Нийгмийн баримжаат эдийн засаг, сэдвийн хүрээнд сургалтуудыг орж байна.
Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил сэдвийн хүрээнд шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, цаашлаад хувь хүний хөгжил болон сургагч багшийн суурь чадварт суралцлаа.
Дараа нь Нийгмийн баримжаат эдийн засаг сэдвийн хүрээнд Эдийн засаг бол хүний өдөр тутмын амьдрал, хувь хүний болон бүлэг, цаашлаад улсын хэмжээнд өдөр тутам оролцдог том институт учир онол практик хосолсон сургалтыг орсон юм. Мөн өнөөдрийн байдлаар хамгийн ач холбогдлоо алдаагүй байгаа гурван онолыг залуус судаллаа.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр эхлүүлж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.