2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийгмийн Ардчилал залуучуудын Академаас зохион байгуулж буй Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхлэж байна

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийгмийн Ардчилал залуучуудын Академаас зохион байгуулж буй Training of Trainer 2021 сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс эхлэж байна.
21 аймаг 9 дүүргээс шалгарсан нийт 30 залуус бүтэн нэг жилийн турш Training of Trainer сургалтанд хамрагдах юм. Энэ удаагийн сургалт 8 сарын 23-аас 8 сарын 28-ны өдрүүдэд болно. Тус сургалт нь орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх зорилготой. Цаашлаад НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах явдал юм.
Өнөөдрийн сургалтын хөтөлбөрийн дагуу Mongolian leadership instruction гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв Сургагч гэж хэн бэ, Илтгэгчийн суурь ур чадварууд Стратеги академийн сургагч Г.Чулуун-Үрэл, Нийгмийн ардчиллын үнэт зүйл сэдвийн хүрээнд хичээл орж байна. Залуус долоо хоногийн турш шинэ мэдлэг мэдээлэл авах, шинэ ур чадварыг олох, түүнчлэн хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжтой.
Бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг тавьж байна.

Бүгд, Мэдээ мэдээлэл, Нийгмийн ардчилал залуучуудын Академиа, Онцлох үйл явдал, САЛБАР БАЙГУУЛЛАГА

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.