2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Рояаль Олон Улсын Их Сургууль хамтран Манлайлал-100 тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Рояаль Олон Улсын Их Сургууль хамтран Манлайлал-100 тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Хамтын ажиллагааны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны гишүүд, дэмжигч залуучууд ИБУИНХУ болон Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн магистрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцана.Тус хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Б.Галсан, РОУИС-ийн Ерөнхий захирал Ч.Сэлэнгэ, Стратеги хөгжүүлэлт хариуцсан захирал Жосеф Сапианза, Сургалт, Гадаад харилцаа хариуцсан захирал Б.Дөлгөөн, Рояаль Олон Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Доктор Phd Д.Төмөрчөдөр, Рояаль Олон улсын Их сургуулийн багш Мартин Хүүс, Ананд Син нар оролцлоо.

   

Бүгд, Мэдээ мэдээлэл, Онцлох үйл явдал

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.