2019 оны 7 сарын 8 : НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогдлоо...
+976-7711 5006 info@namzh.mn

МАН-ын энтрепренер залуучууд хөгжлийн форум зохион байгууллаа

Монгол Ардын Намын Энтрепренер Залуучууд нэгдэж залуу үеийхэнд хөгжиж, дэвших боломжуудыг олгож, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх, инноваци, технологи, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих замаар Энтрепренер залуучуудыг оролцоотойгоор Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол ардын намын Энтрепренер залуучуудын холбоо”-г байгуулсан байна.

МАН-ын Энтрепренер залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал томилогдон ажиллаж байгаа юм.

Тус холбооны зүгээс “Монгол ардын намын бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог сайжруулах, идэвхижүүлэх, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд улс төрийн намын залуучуудын үүрэг оролцоо, бодлогыг тодорхойлох, хэлэлцэхэд форумын зорилгоор “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” хөгжлийн форумыг бизнес эрхлэгч 300 гаруй гишүүддээ зохион байгуулсан байна.

Форумд УИХ-ын гишүүн Н.Учрал “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба улс төрийн намын залуучуудын хөгжил”,  iTools ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Баттамир “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Рационал сэтгэлгээ”, МАН-ын цахим бодлогын газрын дарга, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч З.Чулуунзагд “Цахим бодлого, цахим шилжилт сэдвээр”, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Г.Батдорж “Улс төрийн нам дахь залуучуудын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, SMS-Startup marketing space захирал, Монголын үндэсний маркетингийн холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн Ж.Золзаяа, УИХ-ын гишүүний зөвлөх, Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн Б.Амарсанаа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдын зөвлөх Ж.Тамир, Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэлийн мэдээллийн албаны дарга, Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн Ц.Ганзориг нар, НАМЗХ удирдах зөвлөлийн гишүүн, МТҮП-ын тамгын газрын дарга .Мөнхсүх нар панелистаар оролцлоо.

Форумын үеэр 100 гаруй залуус Монгол Ардын намд шинээр гишүүнээр элссэн бөгөөд тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх оролцож шинэ гишүүддээ намын батлахыг нь гардуулан өгч амжилт хүслээ.

Бүгд, Мэдээ мэдээлэл

НАМЗХолбоо

Залуучуудын бодлого, бүсийн чуулган, залуусын хөгжлийн төв, Гарааны бизнесийг дэмжих төв, өндөр хөгжилтэй улс орнуудад хүний нөөцөө бэлтгэх бодлогуудыг төгөлдөржүүлнэ.